2016-06-23 - Хүнд хайртай болсон эсэх ээ хэрхэн мэдэх вэ?
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг таньд хүргэж байна. Амьдралд юу эс тохиолдохов дээ тиймээ. Хүнд дурлаж хайрлах сэтгэл хүн бүрт л үүсдэг гэдэгт итгэлтэй байна.
Дурлал хайр 2 өөр ойлголт гэж би боддог. За дурлал гэж тэгэвэл яг юу юм бэ?
Дурлал гэдэг нь анхны харцаар, дасаж гэх мэт олон төрөл байна. За эдгээр нь гол цөм нэг л утгатай. Тэр нь юу вэ гэвэл :
-Дурласан хүнийхээ бүхнийг сайхнаар харах юм. Энэ нь хайрын өмнөх шат гэсэн үг. Хүн дурласан хүнтэйгээ үргэлж цуг байж түүнийгээ харахыг хүсэж, бүх зүйл нь сайхан харагддаг юм. За энэ бол дурлал, дурласан үед тухайн хүнийх нь батга нь хүртэл хөөрхөн харагддаг гэдэг үнэн үг шүү.
Хайр, Хайрлах гэдэг нь яг юу юм бэ?
За энэ нь бол ерөнхийдөө дурласны дараах үе. Энэ үед хүн яадаг вэ гэхээр тухайн хүн 100% төгс төгөлдөр биш гэдгийг ойлгож эхэлдэг, магадгүй энэ бүхнийг тэвчихгүй ч байх тохиолдол гарж ирж магадгүй. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр :
-Үерхээд хамтдаа байгаад ирхээр магадгүй чи түүний дэндүү залхуу гэдгийг эсвэл дэндүү мартамхай гэдгийг мэдэх.
За энэ бол жирийн л асуудал гэвч хосууд энэ үедээ салах нь элбэг. Хайрлах үед үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй эсвэл түүнтэй ярилцаж, түүнд зөвлөгөө өгч түүнийг өөрчилж болох л юм. Түүний бүх зүйл нь төгс биш гэдгийг ойлгосноор түүнийг өөрөөр харж өөрөөр дурлаж эхэлдэг. Энэ бол эхний дурлах шатаас тэс ондоо дурлах явц юм. Түүний сэтгэл дотоод ертөнцөд дурлаж эхэлнэ гэсэн үг. Түүний чамд гаргах тэр сэтгэл чиний төлөө хийсэн бүх зүйлд дурлах нь энэ үетэй давхцана.
За та магадгүй дурлал, хайр 2ыг ялгаж салгаж сурсан байх. Гэхдээ дурлалаа гээд заавал түүнийг хайрлаж чадна гэсэн үг биш юм. Тэр хүн ч таньд дурласан байх шаардлага гарч ирнэ. Энэ тухай зөвлөгөө дараа тавигдах болно...
Good Bye. See you next day. Баяртай. Дараа дахин уулзах болно оо. ^_^