Дано

2016-07-12 - Үерхье гэж гуйгаагүй цаг бүртээ харамсдаг.

2015 оны 9-р сарын 1-нд ахлах сургууль, шинэ орчин, шинэ хүүхдүүд, шинэ багш нар бүх юм л шинэ байлаа. Хуучин ангийнхаа хүүхдүүдтэй л нийлдэг ангийн шинэ хүүхдүүдээс ихэнхээс нь тусгаарлагдаж байв. 
10 сарын дунд гэхэд ангидаа нэг хөөрхөн нүдэнд дулаахан охин байгааг олж харсан юм. Яагаад би бүхэл бүтэн сар хагас нэг ангид сурчаад хараагүй анзаараагүй юм болоо гэж их харамсаж байж билээ. Түүнтэй анхандаа харилцах их хэцүү байлаа ярих ч юм байхгүй. Анги дээр бол бүүр тэгээд л юун юм ярих мантай болж байгаа юм чинь. Сүүлдээ харин гайгүй харилцдаг болов. Даан ч нэг муу мэдээг хожим нь мэдсэн юм. Тэр найз бандитай болж таарсан юмдаа. Гэхдээ үерхээд удаагүй бас тийм ч дотно биш байгааг би түүний нүүр хуудас болон бас бус мэдээллээр мэдсэн юм. Найз банди нь түүнийг тоодоггүй алга болдог байсан учраас би түүний зовлонг ойлгоод аль болох л инээлгэхийг хичээдэг байв. Гэхдээ түүний найз банди ирэх үед би мартагдаж түүнтэйгээ байх болов уу? гэсэн бодол намайг өвтгөх болов. Гэхдээ л би түүнд илүү их татагдаж түүнд дурлаж байгаагаа мэдэрсээр л... 
Түүнийг анги дээр харах бүрт хажууд нь очих бүрт сэтгэл догдлож түүний үнэрийг үнэртсэн тэр өдөр энэ хорвоогийн хамгийн сайхан үнэр ээжийн минь үнэр шиг үнэртэх тэр мэдрэмжийг одоо ч тодхон санагдана. 
Түүнтэй чатлах бүртээ түүнийг өөрийнхөө найз охин мэт мэдэрч харьцдаг болчихоод байв. Гэхдээ би их тэнэг алдаа хийсэн юм. Тэр нь юу вэ? гэхээр найз бандиа хаяхгүй намайг зүгээр уйдаагаа гаргачих болов уу гээд их айсандаа өөр найз бандигүй охин хайж эхэлсэн үнэн тэнэг одоо бодхоор их харамсдаг юм.                                                                                                                                                                                                Тэр минь надад татагдсан бололтой цаанаа л нэг өөр. Түүнийг найз бандиасаа салсаныг нь би мэдээд ямар их баярлаж, ямар их сайхан мэдрэмж авч байснаа би төсөөлдөг. Дараа нь түүнийг би өөрийнхөө болгохыг өөртөө амласан, түүнийг жаргааж, гэрлэнэ гэдэг зорилго мөрөөдөлтэй үерхье гэж гуйхаар шийдсэн юмдаа. Түүнтэй илүү дотно болж хичээл дээр хамт суух болж ангийхан ч хар авах болов. Цуг суухад сэтгэл хөдлөөд л цаанаа нэг сайхан. Түүний гарыг атгаж суух болов. Гар нь их жижигхэн яг л жаахан нялх хүүхэд шиг. Түүний үнэрийг өдөр бүр үнэрлэх болсондоо ямар их баярлаж байсан гээч. Орой хичээл тарахад ангийхнаас нууц замаар түүнийхээ гарыг дулаацуулангаа автобусны буудал хүргэж өгдөг боллоо. Ангийн хүүхэд таарахад хоёулаа нийлж тархидаад л өнгөрсөн их хөгжилтэй. /хаха/ 
12р сарын 12 тас хийтэл хүйтэн орой түүнийг сурсанаараа автобусны буудал хүргэж өгч байв. Хүн нээх яваад байдаггүй замыг сонгож явдаг зангаараа явж байгаад би түүний хацар дээр үнсэх гэтэл тэр минь ороолтноосоо дээшээ гарж ирэхдээ яг давхцаж анх уруул дээр нь үнсэж билээ. 
12р сарын 18ны орой түүнээс зөвшөөрсөн хариу авсандаа баярлаж унтаж чадахгүй шөнө болов. 
12р сарын 25 анх удаа түүнтэйгээ хамт сургуулийн шинэ жилд оролцов. 
1р сарын 3 
1р сарын 19 
2р сарын 14 

Ингээд л цааш нь он сарууд үргэлжилж 2016 оны 6 сар буюу үерхлийн 500 хоног өнгөрч байх үед миний буруугаас болж бүх юм дууссан юмдаа. 


Би түүнийгээ гуйгаагүй өдөр бүр цаг бүртээ харамсдаг. Дахиад яагаад надад боломж олгож болохгүй гэж дотроо шаналан сууна даа. Чамдаа хайртай шүү<3 



. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax